Бидний тухай

about us

“ГУРВАН  ЛУТ ” ХХК

ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН ЗАМНАЛ :

·        2006 онд Олон улсын эрүүл ахуйн стандартын бүтээгдэхүүн импортлог хүнсний бөөний худалдаагаар үйл ажиллагаа эхлүүлсэн

·        2006 онд Хүнсний дэлгүүр

·        2009 онд Рub Lounge

·        2012 онд Ресторан Lounge

·        2015 онд Өвөрхангай аймагт Барилга угсралтын Өв Гурван Лут ХХК үүсгэн байгуулсан.

·        2015-2020 онд Өвөрхангай аймагт Three L Village хотхоны үйлчилгээний төвтэй 5 Блок 120 айлын орон сууцны төсөл

·        2020-2025 онд Өвөрхангай аймаг The Grand Villa хотхоны үйлчилгээний төвтэй 8 блок 180 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна

ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ:

·        Дэлхийн инноваци, технологийн хөгжлийг Монголын хэрэглэгчдэд хүргэх гүүр болох, гадаад худалдааны чиглэлээр үр ашигтай, өрсөлдөх чадвартай, тогтвортой нийлүүлэлтийн систем бүрдүүлэхэд оршино.

ЗОРИЛГО:

·        Эрчимтэй өөрчлөгдөж буй гадаад орчны нөхцөлд дасан зохицон, тогтвортой ханган нийлүүлэлт,шинэ технологи, глобал хамтын ажиллагааг хослуулан, хэрэглэгчдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн хүргэхэд чигэлж байна.

Уриа үг: Амт бүр баяр хөөрийг түгээнэ, Hikinco монголд.

              Mini crush- So yummy

 

ЗОРИЛТ:

 Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний стандартын дагуу эрүүл, шинэлэг, чанартай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс албан ёсны дистрибьюьтер эрхтэйгээр импортлон шууд үйлдвэрлэгчээс Монголын харилцагч, хэрэглэгчдэд аюулгүй, найдвартайгаар хүргэхийг эрхэм зорилгоо болгон,  захиалгат бараа бүтээгдэхүүнийг түгээлтийн мэргэжлийн баг хамт олон стандартын дагуу зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэж

Бид бизнесийн стратегиа дараах чиглэлд төвлөрүүлэн хэрэгжүүлж байна.

           •          Гадаад харилцааг өргөжүүлэх, чанартай брэндүүдтэй урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаанд

           •          Бараа бүтээгдэхүүний ханган авалтыг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулах

           •          Маркетинг, борлуулалтын бодлого, үнийн стратегийг тодорхойлох замаар хэрэглэгчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх

           •          Санхүүгийн хяналт, удирдлагыг хэрэгжүүлэх

           •          Хүний нөөцийн бодлого, төлөвлөлтөө сайжруулан, мэргэшсэн, ур чадвартай баг бүрдүүлэх

Бидний үзэл баримтлал бол хэрэглэгч бүрт төгс төгөлдөр, итгэл төрүүлэх үйлчилгээ хүргэх юм.

 

ДЭД БҮТЭЦ ба ХҮЧИН ЧАДАЛ

Мөн манай компани өөрийн эзэмшлийн агуулах болон оффисийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ нь бараа бүтээгдэхүүний хадгалалт, түгээлтийн чанарыг баталгаажуулж, харилцагчиддаа тогтвортой, найдвартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

           •          Оффисийн байр: Удирдлага, борлуулалт, нягтлан бодох бүртгэл, хангамжийн алба зэрэг нэг дор байрлаж, шуурхай удирдлага, уялдаа холбоог хангадаг.

           •          Агуулахын байр: Бараа бүтээгдэхүүнийг зохих температур, нөхцөлд хадгалах бүрэн боломжтой.

           •          Байршил: [Хан-уул дүүрэг, 23-р хороо Наадамчдын гудамж] — тээвэр ложистикийн хувьд Баруун-Зүүн бүсэд хуваагдан  хүргэлтийн үр ашгийг нэмэгдүүлж байна.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл